Нийгмийн

Алтанбулаг боомтоор Монгол болон гадаад иргэдийг татан авна

УОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаад улсын иргэдийг 10 дугаар сарын 22-ны өдөр татан авахаар болжээ. 

Татан авалтыг тухайн өдрийн 12:00-15:00 цагийн хооронд зохион байгуулна. Иймээс бүртгүүлсэн иргэд коронавирусийн шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөр төлсөн байх шаардлагатай аж.

Түүнчлэн иргэд төлөвлөсөн цагаас хоцролгүй, холбогдох баримт бичгийг /үндэсний энгийн гадаад паспорт, оршин суух зөвшөөрөл, виз г.м/ бүрдүүлэн ирэхийн зэрэгцээ хувийн тээврийн хэрэгсэл болон гэрийн тэжээвэр амьтны хамт ирэх тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авна уу гэж Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button