ЭДИЙН ЗАСАГ
БНХАУ-д Монголын коксжих нүүрсний үнэ 20 юаниар өсжээ
БНХАУ-д Монголоос нийлүүлж буй коксжих нүүрсний үнэ энэ долоо хоногийн эхээр тонн тутамдаа 20 юаниар өсжээ. Цаашид ч өсөх төлөвтэй байгааг “SXCoal” мэдээлсэн байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэрлэж буй түүхий нүүрсний татвар шингэсэн үнэ 810-840 юань орчим болж, 20 юаниар өсжээ. Австралид тавьсан хоригийн дараа БНХАУ-ын Хэбэй мужийн зарим үйлдвэрүүд Монголоос нүүрс худалдан авч эхэлсэн нь үнэд нөлөөлсөн аж.
Аравдугаар сарын эхний 20 хоногийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор 1055 нүүрсний автомашин нэвтрээд байгаа аж.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.