УЛС ТӨР

Хотын шинэ даргыг сонгох НИТХ-ын анхдугаар хуралдаан ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан дөнгөж сая ЭХЭЛЛЭЭ. Хуралдаанаар ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүдийг байгуулан, бүлгийн дарга нараа сонгох юм.

МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг томилох шийдвэрийг гаргасан. 

Хуулиараа хуралдааныг НИТХ-ын хамгийн ахмад төлөөлөгч болох Р.Дагва даргалж байна.

Тэрбээр: НИТХ-ын найм дахь удаагийн хурлын 45 төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Төлөөлөгчдийн ирц 100 хувь байна. Эхний ээлжинд төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button