Нийгмийн

Дагавар хүүгээ хороосон Б.Хүлгэнийг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймагт бага насны хүүхэд гадны нөлөөтэй нас барсан хэрэгт хойд эцэг болох 23 настай Х-г холбогдуулан шалгаж эхэлсэн юм.

Харин Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэжээ. Улмаар Б.Хүлгэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон хүчиндэх гэмт хэргүүдийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулсан байна.

Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
цээл
цээл
2020-10-24 20:16

бүх насаар нь хар гянданд хорь.амьд гаргаж болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button