Нийгмийн

“Хоггүй Хан-Уул 2020” аянаар бүх нийтийн цэвэрлэгээ хийв

“Хоггүй Хан-Уул 2020” аяны хүрээнд өнөөдөр /2020.10.24/ бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/29 дүгээр захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин нөхцөл бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх зэрэг ажлыг хийв.

Их цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагууд оролцож, орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэв.

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв, Хан-Уул агро тохижилт үйлчилгээний газар 24 хог тээврийн машин гаргаж, хогийг ачсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button