Нийгмийн

ХЭРГИЙН ГАЗАР: “Содон” хорооллын зургаан давхраас 46 настай эрэгтэй унаж, нас баржээ

-ЭД МӨРИЙН БАРИМТААР ДӨРВӨН ШИРХЭГ АРХИНЫ ШИЛ, ГУРВАН ШИРХЭГ ШАР АЙРАГНЫ ЛААЗЫГ ХУРААН АВЧЭЭ-

Уржигдар буюу энэ сарын 25-ны өдөр “Содон хороолол”-ын 115 дугаар байрны зургаадугаар давхраас 46 настай эрэгтэй Ч унаж нас баржээ. Хэргийг тодруулбал, тус байрны .. дугаар тоотод оршин суух 46 настай эрэгтэй Ч нь согтуурсан үедээ цонхоороо аянга газардуулагч төмөр утсаар дамжиж буух үедээ хөл алдан унаж, газар дээрээ нас барсан байна.

Цагдаагийн байгууллагын шалгалтаар хэргийн газраас эд мөрийн баримт болгож дөрвөн ширхэг 0.75 л “Gold Chingis” архины шил, гурван ширхэг Боргио шар айрагны лаазыг хураан авч, тус тус баримтжуулан авчээ. Хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй аж.

-ТАЛИЙГААЧИЙГ УНАСНЫ ДАРАА АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ ЧАДААГҮЙ-

Уг хэрэгтэй холбоотойгоор “Содон хороолол оршин суугчдын нэгдсэн групп”-д нэгэн оршин суугч дараах мэдээллийг байршуулжээ. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр өглөө 115-р байрны 5 давхраас нэг хүн унаж харамсалтайгаар амиа алдлаа.

Хамгийн муухай санагдсан зүйл нь унаад удаагүй байхад хажуу талын эмийн сангийн эмэгтэй гарч ирэхээр нь нэг хүн “Чи анхны тусламж үзүүлээч” гэхэд “Өө би чадахгүй чадахгүй” гэснээ хэсэг хүмүүстэй инээлдээд тамхилаад зогсож байсан” гэх агуулга бүхий мэдээллийг байршуулсан байв. Бид хажуугийн эмийн сангаас тухайн мэдээлэл үнэн эсэхийг асуухаар орох гэхэд хаалттай байлаа.

Иймд байрны ойр хавьд байсан, талийгаачийг унах үед харсан гэх оршин суугчаас тодруулахад:

“Өглөө 10.00 цагийн үед би дэлгүүр орох гээд гарсан юм. Тэр үед манай байрны зургаан давхраас нэг ах газардуулагч утаснаас зүүгдэж, удалгүй доош унасан. Унах үед дэргэд нь миний ойролцоо хэд хэдэн хүн байсан ч, анхны тусламж үзүүлж чадаагүй. Унасныхаа дараа хөдөлж байсан ч, удалгүй хөдлөхөө больчихсон. Тиймээс 103 руу дуудлага өгөөд удалгүй түргэн тусламж ирсэн” гэв.

-ТАЛИЙГААЧ Ч НЬ ХҮҮ, ОХИНЫ ХАМТ АМЬДАРДАГ БАЙЖЭЭ-

Тус байрны оршин суугч гэх 50 орчим насны эрэгтэйн хэлснээр:

“Манай энд нэг 40 гаруй насны эрэгтэй харагддаг юм. Үе үе харахад согтуу үзэгддэг. Нэг оюутан хүүтэй, бас нэг жижигхэн охинтой цуг яваа харагддаг. Гурвуулаа л амьдардаг болтой ойр ойрхон үзэгддэг байсан. Сүүлд сонсоход тэр эрэгтэй согтуу цонхоороо үсэрчихсэн гэж дуулсан. Одоо эмнэлэгт бие нь их хүнд байгаа, аль эсвэл нас барсан гэсэн зүйлийг хүмүүс хэлсэн. Ямартай ч хүү, охин хоёр нь их л хэцүү харагдсан” хэмээх зүйлийг хэлсэн юм.

Харин талийгаачийн тухай эмнэлгийн байгууллагаас тодруулахад: “Өндрөөс хүн уначихсан байна гэх иргэний дуудлага мэдээллийн дагуу манайхаас очиход талийгаач хэдийн амьсгал хураасан байсан. Тиймээс цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн” гэв. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгалтын ажиллагааг явуулж байгаа хэмээх мэдээллийг өгсөн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.САНЧИР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. архинаас болж энэ цөөхөн хүн ам нь үхээд нэг бол шоронд ороод дууслааа. энэ болж байгаа бүх хэрэг хүчирхийдэл зам тээврийн осол бүгд архи. архитай холбоотой зохицуул####т хийгээчээ ????????????????????????

    1. архи гээд хуцаад байх юмаа архи биш ядуур####тай холбоотой нэг үгээр төрд хулгайчууд гарсантай шууд холбоотой жаахан ухаан суу!!!

  2. Хөөрхий хүүхдүүд яанаа!!! Тэнэг эцэг хүүхдүүдээ бодоод архи уухгүй амьдарч болоогүй юм бхдаа. Эх нь яасан юм бол? Хоёрын хоёр хүүхэд өнчирлөө яана даа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button