Сошиал трэндУРЛАГ

С.Жавхлан дууны шүлэг бичжээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан энэ сарын 16, 17-нд “Монголоороо байгаасай” тоглолтоо Бөхийн өргөөнд хийсэн. Үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 21,23-нд дахин тоглосон. Тоглолтын тасалбар дуусаж, үзэх хүсэлт ирсээр байна хэмээн энэ сарын 25-нд дахин нэг удаа тоглохоор болсон.  Гэсэн ч тоглолтоо хойшлуулж, арван нэгдүгээр сарын 16-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонд хийхээр болсон юм.

Тэрээр өнгөрсөн шөнө “Ижийдээ сүү бариад очоорой” гэсэн дууны шүлэг бичиж, цахим хуудсандаа хуваалцжээ.

Энэ талаараа За манайхаан сая би ийм шүлэг бичлээ. Та нар маань аялгуу хийгээд явуулаарай. Хамгийн гоё аяыг нь та нартайгаа шүүн тунгааж байгаад дуулья. Ер нь сүүлийн үед хүмүүс сархдыг ихээр балгаад ухаанаа гээчхээд ижийгээ ханийгаа үрсээ ихээр зовоогоод байна. Үүний эсрэг юм шүү” гэсэн байв.  

“Ижийдээ сүү бариад очоорой”

Санчиг буурал ижийдээ

Согтуу битгий очоорой

Санааг нь зовоож болдоггүй юм шүү

Сүү бариад очоорой

Дахилт:

Сархад биш сүүгээрээ амилуулсан юм шүү чамайг

Сэтгэлд нь сүүдэр хургачих вий дээ эвий

Сүү бариад очоорой

Хайлган уяхан ижийдээ

Халамцуу битгий очоорой

Хайрыг нь сэвтүүлж болдоггүй юм шүү

Сүү бариад очоорой

Дахилт:

Өөлүн бүүвэй ижийдээ

Сөгнөчихөөд бүү очоорой

Өрцийг нь эмтэлж болдоггүй юм шүү

Сүү бариад очоорой

Дахилт:

Бурхан буурай ижийдээ

Балгачхаад битгий очоорой

Бүрэнхий нөмрөөд шанална хөөрхий

Сүү бариад очоорой

Дахилт:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3518645244896135&id=591423857618303
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button