Нийгмийн

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Узбекистаны гадаад хэргийн орлогч сайдтай онлайнаар уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн орлогч сайд Ф.А.Сидиковтай 2020 оны аравдугаар дугаар сарын 30-ны өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, зам тээвэр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарт түлхүү хөгжүүлэхээр ярилцав. Монгол, Узбекистаны ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах хүрээнд ээлжит уулзалтыг 2021 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.

Узбекистан улс худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарт бүс нутгийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүрээнд манай улстай худалдааг нэмэгдүүлэх, ЧХХ байгуулах саналыг дэвшүүлсэнтэй холбогдуулан талууд энэ чиглэлд ямар боломж байгааг цаашид хамтран судалж, худалдааг өсгөх, зам тээврийн нөхцөлийг сайжруулах талаар үргэлжлүүлэн санал солилцож ажиллахаар тогтов. Мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах, хоёр улсын шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын солилцоог дэмжиж ажиллахаар ярилцав. Гадаад харилцааны дэд сайд нар Монгол, Узбекистаны харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч, байгуулахаар төлөвлөж буй баримт бичгүүдийг бэлтгэн боловсруулах ажлыг эрчимжүүлэхээр тохиро

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button