ЭРҮҮЛ МЭНД

СУДАЛГАА: Хэрэв Монголд халдвар тархвал 32 мянга гаруй хүн өвчилнө

Манай улсад коронавирусийн анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Одоогийн байдлаар 374 хүнээс халдвар илэрсэн байгаа юм.

Харин өнөөдөр 21 хоногийн тусгаарлалтаас гараад, гэртээ харьсан жолооч болон эхнэрээс нь халдвар илэрчээ. Улмаар арваннэгдүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл бүх шатны сургалтын төвийн үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, хот хоорондын хөдөлгөөнийг түр зогсоолоо.

Эргэн сануулахад, манай улс ДЭМБ аргачлалаар гурван удаагийн халдварын тооцоолол, нийт есөн удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн юм. Ингэхэд, нийт хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32,760 хүн халдвараар өвчилнө гэдэг тооцоолол гаржээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button