НИЙГЭМ

Хүүхэд ТОГЛООМ БИШ

Ээж аавдаа гологдсон үрийн тухай энэлэн байж хэдэн үг холбоё гэж бодлоо.

Өнгөрсөн сарын 1-нд “Circle K” дэлгүүрийн хогийн савнаас 1.1 кг жинтэй, дутуу төрсөн амьд нярай олдсон. Энэ мэдээг сонсоод итгэхийг хүсээгүй ч, эвлэршгүй ийм үнэний өмнө бид нүүр тулан зогссон.

Тухайн үед нийгэм даяараа нярайн ээжийг чичлэн буруутгаж байв. Ямар ч асуудалд эмэгтэй хүнийг буруутгаж, бурууг наах нь монголчуудын хамгийн сайн чаддаг зүйл гэлтэй. Зөвхөн нярайн ээжийг буруутгахаас өмнө яагаад аавынх нь талаар эргэцүүлж бодсонгүй вэ.

Аав нь голсон болоод л ээж нь төрүүлэхийг хүсээгүй, төрүүлсэн ч хогийн саванд хаясан байж таарах нь. Үгүй сэн бол хэдий дутуу төрсөн ч үрээ эх нь хогийн саванд хаях учиргүй. Ингээд л гэр бүл зохиож хариуцлага үүрэх чадваргүй, зориггүй залуус хүүхдийг тоглоом болгож тоглосоор байх юм гэж үү.

Одоогоос дөрөв хоногийн өмнө нярайн аав, ээж хоёр гэрлэлтээ батлуулж, хүүхдээ хамтдаа өсгөхөөр болсон тухай мэдээлэл цахим сүлжээнд түгсэн. Гэсэн ч хүү өнөө өглөө бурхан болжээ. Аав, ээждээ гологдсон ч амьдрал түүнийг голоогүй. Хөөрхөн гэгч нь инээгээд, ээжийнхээ уургыг амласан бол алгаа тосоод угтах байлаа. Хүн болох хувь дутсан бяцхан үр хорвоогийн нарыг 34 хоног үзээд буцлаа.

Тэр биднийг нэгэндээ хайртай бай гэж “хашхирч”, өөрийнхөө амиар анхаарууллаа. Харин хүүгийн ээж, 22 настай эмэгтэйг Эрүүгийн хуулийн дагуу бусдыг алах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг хуульд бусдын амийг хөнөөх гэж оролдсон этгээдэд 8-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял онооно гэж заасан байдаг. Тиймээс залуус энэ үйл явдлаас суралцаж, гэр бүлээ зөв төлөвлөж, бие биедээ хайртай байцгаая.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Аав нь голлоо гэхэд ээж нь голох ёсгүй байсан юм даа. Зүгээр гаргаад хүн өгчих ёстой байсан юм. Ингэж амьдаар нь хаяж явах нь маш буруу зүйл.

  2. Хэний ч хүүхэд байлаа гэсэн одоогийн з####уусын суурь хүмүүжил, гэр бүлийн зан заншил, юманд хандах хандлага.ийм болсон гэдгийг харуулсан үйл явд#### боллоо. Хэвлийдээ хүүхэд тээж төрүүлнэ гэдэг бол ямар нэгэн амьтны зөн совингоор хандах хандлага биш гэдгийг ялгаж ойлгодог болсны дараа эх, эцэг болмоор юм.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button