Нийгмийн

Ээдрээ төвөгтэй, олон үйлдэл холбогдогчтой малын хулгайн хэргүүдийг шийдвэрлэжээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А/245 тушаалаар батлагдсан “Мал Мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс улсын хэмжээнд ээдрээ төвөгтэй, олон үйлдэл холбогдогчтой, хугацаа сунгагдан удаашран шалгагдаж байгаа хэргүүдийг шийдвэрлэхээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Мөрдөн байцаах албаны харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах тасгуудад шалгагдаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах хэргийг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Мөн энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот руу орох, гарах шороон замуудад нэмэлт пост ажиллуулахаар Тээврийн цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадтай хамтран ажиллахаар болжээ.

“Мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх хэргийн графикт орсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ээдрээ төвөгтэй, олон үйлдэл холбогдогчтой, хугацаа сунгагдан удаашран шалгагдаж байгаа хэргүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар 15 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 6 хэргийг бусад хэрэгт нэгтгэн нийт 21 хэргийг шийдвэрлэн ажиллаад байгаа юм байна.

Онцлох хэргүүдээс дурьдвал: Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдсан Э нарт холбогдох иргэн Н-ийн олон тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 44.900.000 төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдсан М-д холбогдох иргэн “Н”-ын 70 тооны хонь хулгайлсан, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдсан Б-д холбогдох иргэн “А”-ны 11 тооны үхэр хулгайлсан, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдсан А-д холбогдох Жаргалантын гол гэх газраас 10 тооны сарлаг хулгайлсан, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа “Ц” д холбогдох иргэн “Д”-ийн 23 тооны адуу хулгайлсан, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа “Ц” нарт холбогдох Бөөрөлжин ухаа гэх газраас бусдын олон тооны адуу хулгайлж 26.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргүүдийг тус тус шийдвэрлэн ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button