ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

Хэрбалайф ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ амьдралын хэв маягийг санал болгодог


Хербалайф гэх нэр сүүлийн арваад жилийн дотор сайн муу олон янзаар Монголчуудын дунд дурсагдах болсон. Тэгвэл тус компанийн 40 жилийн ой энэ жил тохиож, гишүүд нь дэлхий дахинд төдийгүй Монголд тэмдэглэж байгаа сурагтай. Хербалайф гэсэн нэрийг олонтаа сонссон ч тус компанийг АНУ-д байгуулагдсан, 95 улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг, Нью-Йорк хотын хөрөнгийн биржид хувьцаа нь арилжаалагддаг үндэстэн дамнасан корпорац гэдгийг Монголчууд тэр бүр мэддэггүй.

Манайхан Хербалайфыг сүлжээний бизнес хэмээх нь. Гэхдээ Хербалайфын бизнесийн загварыг олон улсад шууд худалдаа хэмээн нэрлэдэг аж. Шууд худалдаа нь гишүүддээ хүссэн бүтээгдэхүүнээ ямар нэг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчийн санал болгож буй үнээр худалдан авах боломжийг олгодог, харилцагч гишүүддээ харин ч ашигтай загвар юм. Хербалайф компани энэ загварыг амжилттай ашигласны хүчинд өнгөрсөн 40 жилийн хугацаанд жилийн борлуулалт нь хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх салбартаа тэргүүлэгч олон улсын компани болж өргөжин тэлжээ. Хербалайфын энэ бизнесийн загвар дэлхий даяар олон зуун мянган хүнийг орлоготой ажилтай байлгадаг гэвэл та итгэх үү? Манайд ч Хербалайфын үр шимээр амьдрал ахуйгаа өөд нь татаж яваа хүмүүс ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд олон байдаг ажээ.

Хербалайф компани бизнесийн философио эрүүл зөв амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх хэмээн тодорхойлдог. Ийм ч учраас идэвхтэй амьдралыг дэмжсэн арга хэмжээ, спортын уралдаан тэмцээнүүдийг дэмжиж, ивээн тэтгэсээр ирсэн. Үүний нэг тод жишээ нь дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криiтиано Роналдо. Криiтиан Роналдо Хербалайф компанийн үнэнч тууштай хэрэглэгч аж. Түүний нас ахисаар байгаа ч өндөр түвшинд тоглосоор байгаагийн нэг нууц нь Хербалайфын бүтээгдэхүүнүүд гэсэн шүү. Хербалайф компани Криштиан Роналдогоос гадна янз бүрийн спортын төрлийн олон арван баг тамирчидтай хамтран ажилладаг. Үүнийх нь дотор манай Эрчим клуб ч багтаж байсан аж. Тодруулж хэлбэл, Хербалайф компани Эрчим клубийн шим тэжээлийн ивээн тэтгэгчээр 2019 оныг хүртэл ажиллажээ. Энэ хугацаанд эрчим клуб 4 удаа үндэсний дээд лигийн аваргаар тодорсон нь тус компанийн бүтээгдэхүүнүүдийн үр шимийг шууд харуулна. Мөн Хербалайф компани Улаанбаатар Марафон олон улсын гүйлтийн тэмцээнийг 2015 оноос хойш тасралтгүй ивээн тэтгэн хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жил Хэрбалайфынхан эрүүл амьдралын хэв маягийг өөрсдөө үлгэрлэн сурталчилж 1000 гаруй гишүүдтэй, хамгийн том багаар УБ марафонд оролцсон гэнэ.
Хербалайф компани зөвхөн спорт гэлтгүй хүмүүнлэгийн үйлсэд ч дэмжлэгийн гараа сунгасаар ирсэн юм. Үүний нэг жишээ нь Ковид-19 өвчин Монгол улсад дэгдэхэд тус компанийн Монгол дахь салбар болон түүний гишүүд оройлон Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд тавь гаруй сая төгрөгийн хандив өргөсөн билээ.
Хербалайф компанийн Монгол улс дахь салбарыг Ганболдын Дэнзэн тэргүүлэн ажилладаг. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр үе үе үзэгдэх болсон энэ эрхмийн өвөө нь манай нэрт түүхч, зохиолч Ш.Нацагдорж гэсэн шүү. Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэгчээр Япон, ОХУ зэрэг олон оронд сурч боловсорсон Дэнзэнг Херблайфын Монгол дахь салбарыг тун ч чадварлаг удирдаж яваа, манай бизнесийн салбарын лидерүүдийн нэг гэдэг юм билээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. manai ajliin egch khagalgaand orokhod emch nar ni ene buteegdekhuuniig kheregledeg esekhiig orokhoos ni umnu asuusan gsen…gaikhaad asuusan chini HERBALIFE kheregledeg khund khagalgaa khiikheer oyodol ni zadraad bdag gej emch ni khelsen gsen …yagaad iim khoriig oruulaad zaraad bdag mergejliin khyanaltiinkhan yu khiij tsalin avaad suuj bdagiig taashgui….

  2. Хичнээн гоёор тайлбарлаж бичсэн байлаа ч наад чинь 1-рт бизнес, 2-рт донтуулагч хор. Наад зүйлээ уухгүй идэхгүй бас хамга####ж өмөөрч ярихгүй л бол хэцүүддэг юм шиг бна лээ. Зүгээр л эрүүл амьдр####ын хэв маяг, дасг#### хөдөлгөөн, зөв зохистой хооллодог байхад л болно шдээ. Мөн Сэтгэлээрээ өөдрөг байхад

  3. Herbalife bol zugeer reklamdsan hor.Christiana Ronaldino ooroo ogtoosoo heregledeggui gereenii uuregiin daguu hereglegchiin durd toglodog.orig mah ,nogoo tsagaa suutei bj uuniig hereglej bga n uneheer haramsaltai.mash haramsaltai.oor yu ghv de

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button