ДЭЛХИЙ

БНХАУ-ын засгийн газар Жэк Магийн хөрөнгийн бирж дэх нээлтийг цуцалжээ

Жэк Магийн үүсгэн байгуулсан онлайн худалдааны “Алибаба” группийн харъяа “Ant” компани 313 тербум ам.долларын үнэлгээгээр дэлхийн хамгийн үнэтэй санхүүгийн компани болсон юм.

Тус компани хөрөнгийн бирж дэх нээлтээ энэ пүрэв гарагийн (2020.11.04) өдөр хийх байсан аж. Нээлтийн өдрөө Шанхай, Хонконгийн хөрөнгийн биржүүдэд хувьцааныхаа 11 хувийг зарж, ойролцоогоор 37 тербум ам.долларын хувьцаа худалдахаар төлөвлөсөн байжээ.

Хэрэв дээрх төлөвлөгөө ёсоор болсон бол энэ дэлхийн хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн том IPO ажиллагаа болох байсан юм. Одоогоор хамгийн том IPO-г “Saudi Aramco” компани хийсэн.

Гэвч БНХАУ-ын Засгийн газраас “Ant” группийн удирлагуудтай даваа гарагт (2020.11.02) уулзаж, дараа нь Хонконгийн хөрөнгийн биржээс нээлтийг цуцалж байгааг мэдэгдсэн байна.

Уг мэдээ гарснаас нэг өдрийн дараа “Алибаба” группийн Хонконгийн хөрөнгийн бирж дэх хувьцааны үнэ 9,6 хувиар, Нью-Йоркд 8,1 хувиар унажээ.

БНХАУ компаниудаа ихээр дэмждэг. Харин үүнийхээ хариуд тус компаниудыг тодорхой хэмжээнд удирдах хүсэлтэй байдаг аж. Жэк Магийн үүсгэсэн компани БНХАУ-ын удирдлагаас гарах хэмжээнд хүрсэн тул хэн нь хэн болохыг харуулах зорилготой энэ нээлтийг цуцалсан байж болох юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button