УЛС ТӨР

Э.Магнайбаяр: Урвагч гэж нэрлүүлж, хэд хоног хэцүүхэн өнгөрлөө

Баянгол дүүргийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр төлөөлөгчдөө батламжиллаа.

Баянгол дүүргийн ИТХ-д МАХН-аас сонгогдсон Э.Магнайбаяр сонгуулийн дараа МАН-д элсэж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотой маргаан өдийг хүртэл тасраагүй бөгөөд хоёр өдрийн хурлын гол сэдэв байлаа.

Ингээд өнөөдрийн хуралдаанаар ойлголцолд хүрч, Э.Магнайбаяр, Амартүвшин нарын бүрэн эрхийг баталгаажуулж, ИТХ-ын төлөлөгчдийн үнэмлэхийг гардуулсан юм.

Энэ үеэр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Магнайбаяр “Би хэзээ ч АН-ын гишүүн байгаагүй. АН-тай эвсэж сонгуульд ороогүй. Хамтарч сонгуульд орсон. МАХН-ын гишүүнчлэлээс гарах хүсэлтээ МАН-д элссэн өдрөө өгсөн. Тэгээд МАН-даа элссэн. Би иргэдээ бодоод, энэ олон иргэдийнхээ асуудлыг яавал шийдэж чадах юм бэ гэж бодсон. Түүнийхээ дагуу нийслэлд МАН, дүүрэгт МАН олонх болсон учраас энэ намд орвол дүүргийн ажил урагштай сайн явна гэж бодсон. Цөөхөн иргэд л гомдоод байгаа болохоос олонх нь баярлаж байгаа шүү дээ. Би олонх иргэдийнхээ талд шийдвэр гаргасан. Албан тушаал горьдоод явж байсан бол би өнөөдөр хүртэл чимээгүй байх байсан. Би залуу хүн. Цаашдаа нийгмийн идэвхтэй явна гэж ойлгож байгаа. Тиймээс зоригтой шийдвэр гаргасан. Улс төрийн талаас бай болж, урвагч гэж нэрлүүлж хэцүүхэн л хэдэн хоног өнгөрүүллээ” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

16 Сэтгэгдэл

  1. за з####уугаараа эд хөрөнгиин төлөө УРВАГЧ нэртэи болсондоо сэтгэл ханг####уун бгаа юм бна Одоо ч үл бүиэх хүмүүс л улс төррүү яаж иигээд зүтгэдэг болждээ

  2. Нам гэхээсээ цөөвөр чононуудын бүлэглэл гэхээр хүн сүргээс гарч МАН-д орсон тэдний буруу бишээ?! Харинч зөв сонголт хийсэн байна?! МАХН гэгч нь МАН-ын л эс ширхэг нь юмаа?!

  3. Нэг юмандаа үнэнч байдаггүй,холбирч,хөлбөрч,ялсныг дулдуйдан гүйгчийг манай нутагт урвагч дүлзэн гэдэг .Тийм хүмүүст дахин итгэл хүлээлгэдэггүй.Тэгэхээр Магнай баяр улс төрийн үхдэл боллоо.

  4. Эрийн сайндаа гарсан юм шиг хуцаж бнаа хулгайч чинь. Чамайг сонгоогүй м####аа махн, ан дэмжигчид чамайг дэмжих аядсан юм хулгайчаа. Одоо чи хэн ч биш болсон.

  5. Баасны хорхой 2 баасны хооронд наашаа цаашаа холхио л биз. Угаасаа ийм тавилантай баасны хорхой бн. Одоо тэгээд яах ч арга байхгуй дээ, кккк. Амитны ур амь зууж бн.

  6. Их ХААНЫ ҮЕД БОЛ ЦААЗЫН ЯЛТАЙ НӨХӨР БАЙНА.. ИНГЭЭД ЭНЭ ХҮҮХДИЙН УЛС ТӨРИЙН АМЬДРАЛ КОНЕЦ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button