СОНГУУЛИЙН ЯВЦ: Жөү Байден нэг мужид ялалт байгуулбал ерөнхийлөгч болох нь

Одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жөү Байдэн 264 электорал санал авч сонгуулийг тэргүүлж байна. Харин Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп 214 электорал санал авжээ.
Санал тоололт дуусаагүй Невада, Хойд Каролина, Жоржиа, Пеннсилвани, Аляска гэсэн таван муж байгаа юм. Үүнээс Хойд Каролина, Жоржиа, Пеннсилвани, Аляска мужуудад Дональд Трамп саналын тоогоор тэргүүлж байгаа аж. Харин Невада мужид Жөү Байдэн тэргүүлж байна.
Өөрөөр хэлбэл, Байдэн ерөнхийлөгч болохын тулд зөвхөн Невада мужид ялалт байгуулах хэрэгтэй байна гэсэн үг. Эхэлж 270 электорал санал авсан нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулдаг. Тэгвэл Байдэн ялалт авчрах үлдсэн зургаан электорал саналыг Невада мужид Трампыг ялснаар авах юм.
Харин Трамп ерөнхийлөгч болохын тулд Хойд Каролина, Жоржиа, Пеннсилвани, Аляска гэх мужуудад тэргүүлэлээ хадгалж ялаад зогсохгүй Невада мужид Жөүг хожих ёстой юм.
Тэгвэл цорын ганц өрсөлдөөний муж болон хоцорж үлдсэн Невада мужид нөхцөл байдал ямар байгааг харцгаая.
Одоогийн байдлаар нийт саналын 75 хувийг тоолсон бөгөөд үүнээс 588,252 буюу 49,3 хувийн саналаар Жөү Байдэн тэргүүлж байгаа аж. Харин Дональд Трамп 580,605 (48.7%) санал авсан байгаа ажээ.
Б. БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.