НИЙСЛЭЛ

АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан өвчний улмаас таалал төгсжээ

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, хууль зүйн доктор Жанжаагийн Батсайхан өвчний улмаас нас баржээ.

Талийгаач 1969 онд төрсөн. Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг 1987 онд, 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн 1999-2000 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны менежер чиглэлээр, 2002-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны их дээд сургуулиудын сургагч мэргэжлээр тус тус төгссөн. 2006 онд тус сургуульдаа хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэрээр Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасагт 9 жил, Тагнуулын ерөнхий газрын 6 дугаар газарт 2 жил, Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар 9 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дэд даргаар ажиллаж байгаад 2019 оны тавдугаар сард АТГ-ын дэд даргаар томилогдож ажиллаж байлаа.

Жанжаагийн Батсайхан нь АТГ-ыг анх байгуулагдахад Б.Дангаасүрэн даргын тушаалаар томилогдсон дөрвөн даргын нэг. Энэ дотроо түүний хариуцдаг нь нийтийн албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын мэдүүлэг авч хянадаг алба байсан юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button