ЧУУЛГАН: ХЭҮК-ийн гишүүдийн томилох эсэхийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.11.06/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Хүний эрхийн үндэсний Комиссын гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж байна. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр Х.Мөнхзул, Б.Энхболд, Ж.Хунан, Г.Нарантуяа, Д.Сүнжид нар нэр дэвшиж буй. Шинэ гишүүдээс УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна. Хуралдаанаар үргэлжлүүлэн дараах асуудлыг хэлэлцэнэ.
-Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилох тухай асуудал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.