Нийгмийн

Зөрчилгүй байхад нь торгосон мэт худал мэдээлэл тараасан иргэнд хариуцлага хүлээлгэлээ

Өчигдөр буюу 2020.11.05-ны өдөр Paparazzi+Traffic Mongolia пэйж хуудсанд Turuu Mgl гэх цахим хаягтай иргэн өөрийн автомашины зарим эд ангийг харуулан цагдаагийн алба хаагч зөрчилгүй байхад нь торгосон мэтээр иргэд, олон нийтэд эргэлзээ төрүүлсэн худал мэдээлэл оруулсан байна.

Тухайн зөрчил гаргагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.7 “Гэрэлтүүлүүрийг суурин газарт тээврийн хэрэгсэлд суурилуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин автомашиндаа нэмэлтээр гэрэлтүүлүүр суурилуулж, битүүмжлэн таглаж хаагаагүй хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан байх тул алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 14.7.41-т заасны дагуу торгуулийн шийтгэл оногдуулсан байна.
Иргэдээс шөнийн цагт хурц нэмэлт гэрэлтүүлүүр суурилуулж бусдыг гялбуулж, тэдний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг бүдүүлэг жолооч нарын талаар цагдаагийн байгууллагад байнга гомдол, мэдээлэл ирүүлдэг бөгөөд энэ төрлийн зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгааг тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button