ДЭЛХИЙ

Археологичид 2000 жилийн өмнө сийлсэн муурын дүрс Перүгээс олжээ

Назкагийн амьтдын дүрстэй талбарууд дэлхий дахинд алдартай билээ.

Тэгвэл Назкагаас 2000 гаруй жилийн өмнө сийлсэн муурын дүрс шинээр олджээ. Уг дүрс 36 метрийн урттай бөгөөд хурц өнцөгтэй чих, урт сүүл, хоёр том нүдтэй аж .Шинээр олдсон муурын дүрс өмнө нь олдож байсан дүрснүүдээс эрт үеийнх гэнэ.

Назкагийн эртний дүрсүүд манай эриний 100-700 онд сийлэгдсэн бөгөөд 450 км2 талбайг хамарч байрладаг байна.

Дүрсүүд ойролцоох дов толгодоос бага зэрэг харагддаг байсан ч  20-р зуун гарахаас өмнө нэг ч бүтэн дүрсийг нээж илрүүлээгүй байсан аж. Харин 1927 онд Перүгийн археологич Торибо Кессбе  анх дүрсүүдийн талаар мэдээлж байжээ.

1940 онд Америк түүхч Паул Косок Назкагийн дээгүүр нисэж байхдаа шувууны дүрс олж харсан байна. Үүнээс хойш шинээр олон олон дүрсүүд олдож ирсэн билээ.

Орчин үед эрдэмтдийн ашиглах багаж, технологи сайжирснаар шинэ дүрсүүдийг илүү хурдтай илрүүлж байна. Тухайлбал 2019 онд Японы эрдэмтэд 140 гаруй шинэ сийлбэрүүд олжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button