УЛС ТӨР

“С.Батхүлэгийг шууд томилвол Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчинө”

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УДШ-ийн шүүгчид нэр дэвшүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг  Хууль зүйн байнгын хороогоор дэмжсэн бол хуульч С.Батхүлэгийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн тодотгож,  нэрээ татахыг шаардсан. Улмаар Хууль зүйн байнгын хорооны гишүүн хурлаа хаяж гарсан билээ.

Улсын дээд шүүхийн шүүгчийг ШЕЗ-өөс УИХ-д  танилцуулснаар Ерөнхийлөгч томилно гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ асуудлаар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “С.Батхүлэгийг Ерөнхийлөгч томилохоос татгалзвал оронд нь өөр нэр дэвшигч оруулж ирнэ. УИХ-ын байнгын хорооны гишүүд нэр дэвшигчтэй танилцаагүй гээд шууд өөр нэр дэвшигч оруулж ирэхгүй. Улсын дээд шүүхийн шүүгчийн томилгоонд УИХ оролцдоггүй” хэмээв.

Манай парламентын практикт өмнө нь ийм үйл явдал гарч байгаагүй учраас хэрхэн шийдвэрлэх нь төвөгтэй байна. Байнгын хороогоор хуралдаад тухайн нэр дэвшүүлсэн хүнтэй танилцаагүй бол шууд Ерөнхийлөгч зарлигаар томилно гэсэн заалт байхгүй. Хэрвээ Ерөнхийлөгч шууд зарлиг гаргачихвал Үндсэн хууль зөрчсөн гэх асуудал ч үүсч мэдэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button