УЛС ТӨР

Ц.Цогт: Шүүгчийн хувьд биеэ даагаад, шахалт, дарамтад орохгүй ажиллаж ирсэн

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Цэндийн Цогтын танилцуулгыг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Ж.БАТСУУРЬ: Анхан, давах шатны шийдвэр Улсын дээд шүүх дээр ирээд унадаг. Жишээ хэлэхэд, өмнөх сонгуулиар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хүчингүй болгосон. Хэрвээ цааз байсан бол яах вэ. Зориг гэж шүүгч байсан. Тайлбар хийхгүй гэсэн. Таван шүүгчид нөлөө үзүүлж, ямар гаргалгаа гаргахаа мэд. Хүчингүй болго гэсэн байсан. Нөлөөнд автахгүй байж чадах уу? 

Ц.ЦОГТ:Би шүүхэд 22 жил ажиллаж байна. Анхан, давах шатны шүүхэд. Хувь шүүгчийн хувьд биеэ даагаад, хүний шахалт, дарамтад орохгүй ажиллаад ирсэн. Цаашид ч тэгж ажиллана. Үүнд эргэлзээ алга. Саяын хэлсэн тодорхой хэргийн талаар тодорхой зүйл хэлэх боломжгүй байна. Бусад шүүгчийн ур чадварын талаар шүүмж хэлэхийг хориглосон байдаг. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:Бид улс төрөөс хараат бус шүүхийн тогтолцоо бий болгох гэж оролдсон_. Монголын ард түмэн их хүсэмжилсэн. Харамсалтай нь нэгхэн жилийн өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх нь нээгдсэн ч шүүгчид маань хараат бус болж чадсангүй. Та санал нэгдэх үү? Ард түмэн шударга ёсыг хүсэж байна. Бид өнөөдөр шударга ёсыг тогтоож чадаагүй. Ард түмний нэг хэсэг нь хуулийн дор, нөгөө хэсэг нь хуульгүй амьдарч байна гэж шүүмжилдэг. Ард иргэд хүн бүр шүүх хуулийн өмнө тэгш эрхтэй байхыг хүсэж байна. Өнөөдөр Монгол Улсад хамгийн өндөр буюу 3-5 сая төгрөгийн цалин авч байна. Харамсалтай нь Монгол Улсын гавьяат хуульч шоронд амиа хорлосон гэмт хэрэг гарлаа шүү дээ. Монгол Улсад шударга бусын хонгил бий болчихсон. Та ийм хонгил байна гэж бодож байна уу. Үүнийг яаж нураах вэ? Түлхүүр нь хэний карманд байна вэ. Шүүгчдийг томилохоос өмнө өргөдлийг нь бичиж авдаг болсон гэнэ. Та томилогдохоосоо өмнө өргөдөл бичиж өгөх үү. Танд ийм барьцаа бий юү?

Ц.ЦОГТ: Хараат бус шүүхтэй байж чадаагүй гэдэг асуулт тавьсан. Институцийн хувьд бие даасан хараат бус байдалтай шүүх байх явдал нэлээн хүндрэлтэй. Бие даасан шүүхтэй болж чадаагүй. Хариуцлагын асуудлаас болоод институцийн асуудал бий. Олон шүүгч институцийн алдаанаас болоод шударга ажиллаж байгаа. Олон улсын байгууллагын судалгаагаар олон жил Монгол Улс шүүхийн хараат бус байдлаар 120-д орж байгаа. Олон нийтийн итгэл үнэмшил сул байна гэдгээр ийм үнэлгээ авч байна. Хүн болгон шударга ёсыг хүсэж байна. Надад өр байхгүй. Би тийм өргөдөл бичиж өгөхгүй. Улстөрчид юм уу, бизнесийн болон нөлөөлөх чадвартай хүмүүс дээр гүйгээд очдог шүүгч нар байхгүй байх гэж бодож байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ: Шүүх засаглал улс төрөөс ангид байх ёстой. Шүүгч хараат бус байх, тэр дотроо шүүгч шүүгчээс хараат бус байх ёстой. Хувь шүүгчийн хэт их эрх мэдлийг яаж зохицуулах вэ? Цогт шүүгч шүүгч шүүгчдээ нөлөөлдөг байдлыг яаж зохицуулах вэ? Шүүгчийг яаж хараат бус байлгах вэ? 

Ц.ЦОГТ:Шүүх улс төрийн байгууллагатай ор тас харилцаагүй байх боломжгүй. УИХ төсвийг нь баталдаг гэх мэт харилцан хууль ёсны үйл ажиллагаа бий. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button