Нийгмийн

ЧУУЛГАН: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогттой танилцлаа

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.06) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай танилцлаа.  Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчийг танилцууллаа.

    Нэр дэвшигч Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, ам бүл хоёр. 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.  Тэрбээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Нэр дэвшигч Ц.Цогт нь шүүгчээр 16 жил, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажилласан. Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны 09 дүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажиллаж байгаа гэв. Нэр дэвшигч Ц.Цогт нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авчээ. 

    Уг асуудлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

          Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч Ц.Цогтын танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн. Дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Монгол Улсын шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн үнэлж байгаа талаар нэр дэвшигчээс, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт шударга явагдсан эсэх талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаас, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр шүүхийн байгууллагад цахимаар хэрэг хуваарилах явдлыг анхлан санаачлагчийн хувьд цаашид тус цахим системийг боловсронгуй болгох чиглэлд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар нэр дэвшигчээс тус тус асуулт асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн мэргэшсэн байдал, шүүн таслах ажиллагааны туршлагыг харгалзан үзэлгүй шүүгчид нэр дэвшүүлж байгаа нь шүүхийн мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг алдагдуулж байгаа төдийгүй энэ нь шүүгчийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгэж байгаа талаар, мөн нэр дэвшигчид хандаж үйл ажиллагаандаа шударга ёсыг дээдлэх, мэргэжилдээ үнэнч байх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн гэдгийг Л.Мөнхбаатар гишүүн танилцуулгадаа дурдсан.

          Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Улсын дээд шүүхийн шүүгчид хуулийн салбарт нэр төртэй, шударга ажиллаж ирсэн, мэргэшсэн боловсон хүчин төдийгүй хуульд заасан холбогдох шалгуурыг хангасан хүнийг нэр дэвшүүлэн танилцуулж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн нэр дэвшигчид шударга ёсны үйлчилгээг шүүхээр хэрэгжүүлж байгаа учир ёс зүйн алдаа гаргасан шүүгчид хариуцлага тооцох, шүүхийн хараат бус байдлыг эрхэмлэж, үйл ажиллагаандаа шударга ёсыг дээдлэх, мэргэжилдээ үнэнч байх тал дээр анхаарч ажиллахыг захиж байлаа.

          Ингээд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай танилцсанаар чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Ярих бол хийж гүйцэтгэхийн 50% гэдэгдээ?! Ямартай ч онолын болоод туршлагын өндөр чадвартай хүн гэдэг нь хариултаас нь харагдаж байна?! Энэ доогуур хүмүүс М.Энхсайханы асууд####тай холбож бичээд байна?! Үнэн болч бас анхаарах зүйл энэ хүнд байна гэдэг нь ойлгомжтой?! “Цол дагаж бяр” гэдэг хойно зангарагтай шудрага хүнлэг ажиллаасай?!

  2. Ярих бол хийж гүйцэтгэхийн 50% гэдэгдээ?! Ямартай ч онолын болоод туршлагын өндөр чадвартай хүн гэдэг нь хариултаас нь харагдаж байна?! Энэ доогуур хүмүүс М.Энхсайханы асууд####тай холбож бичээд байна?! Үнэн болч бас анхаарах зүйл энэ хүнд байна гэдэг нь ойлгомжтой?! “Цол дагаж бяр” гэдэг хойно зангарагтай шудрага хүнлэг ажиллаасай?!

  3. Ярих бол хийж гүйцэтгэхийн 50% гэдэгдээ?! Ямартай ч онолын болоод туршлагын өндөр чадвартай хүн гэдэг нь хариултаас нь харагдаж байна?! Энэ доогуур хүмүүс М.Энхсайханы асууд####тай холбож бичээд байна?! Үнэн болч бас анхаарах зүйл энэ хүнд байна гэдэг нь ойлгомжтой?! “Цол дагаж бяр” гэдэг хойно зангарагтай шудрага хүнлэг ажиллаасай?!

  4. ямар танхимын шүүгч болох гэжбайгааг нь анхаарахгүй юмаа захиргааны хэргийн мэргэшсэн шүүгч хүн шүү дээ цогт шүүгчдээ ажлын амжилт хүсье таныг шүүхийн ажлыг нэр төртэй хийнэ гэдэгт итгэж банйа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button