Нийгмийн

Цахим сүлжээгээр залилан хийсэн хятадуудыг шүүж эхэллээ

Өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 30-нд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй хятад иргэдийг саатуулан, баривчилсан байдаг. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж, прокуророос өнгөрсөн долоодугаар сарын 16-нд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Уг хэргийн шүүх хурал дөнгөж сая Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Хэргийг тодруулбал, БНХАУ-ын харьяат Шу Хуй Хуан, Хуан Яао Шэнг, Еэ Чин Хуй нарын зургаан иргэн нь бүлэглэн өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 6-29-ний өдрүүдэд “Ви Чат”, “Телеграм”, “Кюү Кюү” ,“Скайп” зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хууран мэхэлж, эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг завдаж байсан нь тогтоогдсон байдаг.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 /Залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/, Хуан Яао Шэнг /Huang Yao Sheng/, Еэ Чин Хуй /Ye Quing Hui/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 /Залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button