Нийгмийн
Амралтын өдрүүдэд ослын улмаас хоёр хүн амиа алдлаа

Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 424 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүн амиа алдсан аж. Мөн 13 хүн бэртсэний гурав нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,
- 2020.11.07-ны өдөр Хан Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн зам, гал түймэр унтраах 65 дугаар ангийн зүүн хойд замд Toyota Prius загварын автомашины жолооч Ц нь замын хажуугийн хашлага мөргөжээ. Ослын улмаас зорчигч, 19 настай, эмэгтэй Н амиа алдсан байна.
- 2020.11.07-ны өдрийн 10:12 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Дунд сайхан гэх газарт шороон замд улсын дугааргүй Dayun загварын мотоцикл онхолдож жолооч 34 настай эрэгтэй Б нь амиа алджээ.
Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 142 жолоочийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 90, орон нутагт 81 бүртгэгдсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.