Нийгмийн

Найзтайгаа уулзахаар гарсан охиныг голд живсэн байхад нь олжээ

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд “Дэнж” хорооллын 1 дүгээр гудамжинд оршин суух тус сумын харьяат иргэн 22 настай эмэгтэй А нь энэ сарын 3-ны 17:00 цагийн орчим найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад сураггүй болжээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 11.08-ны өдрийн 10:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эл өдрийн 11:00 цагт “Идэр”-ийн голын уснаас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button