НИЙГЭМ

Д.Нямхүү: Сүүлийн гурван өдөр 12 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Сүүлийн гурван хоногт нийт 1816 хүнээс шинжилгээ авахад 12-оос нь коронавирус илэрлээ. Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс халдвар илэрсэн. Арваннэгдүгээр сарын 7-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг жолоочоос халдвар илэрлээ. ОХУ-ын иргэн, 59 настай, эрэгтэй. Өөрийн хүсэлтээр нутаг руугаа буцсан.

2020 оны арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР-ний хоёр жолоочоос халдвар илэрлээ. 56 настай, эрэгтэй, Беларус улсын иргэн. Нөгөө нь 52 настай, эрэгтэй, Монголын иргэн. Гурван ТИР машины жолоочийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Алтанбулагийн боомтын цаана хяналт муу байгаа нь эрсдэл үүсгэж байна. Монгол жолооч нар Улаан-Үдийн олон газраас бараагаа цуглуулдаг. Энэ нь халдвар авах эрсдэлийг улам нэмж байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button