ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Жо Байденд баяр хүргэжээ

Жо Байден болон дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис нар сонгуульд ялалт байгуулсныг өнгөрөгч Бямба гарагт “Associated Press” болон зарим телевизийн сувгуудаар мэдээлсэн. Харин ерөнхийлөгч асан Дональд Трамп, Байденийг луйвраар ялалт байгуулсан хэмээж, сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй буйгаа мэдэгдэж байв. 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путины сөрөг хүчний удирдагч болох Алексей Навальный шинээр сонгогдсон АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байденд сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин одоогоор баярын мэндчилгээ дэвшүүлээгүй байна.

Дэлхийн олон удирдагчид Байден, Харрис нарт баяр хүргэж байхад Путин өнөөг хүртэл хүргэхгүй буйд цахим ертөнцөд олон таамаглал дэвшсээр буй.

Алексей Навальный өөрийн цахим хуудаст:

"@JoeBiden, @KamalaHarris нарт ялалт байгуулсанд, мөн Америкчууд чөлөөт, шударга сонгуульд шинэ удирдагчаа тодруулж байгаад нь баяр хүргэе. Энэ бол бүх улс оронд байдаггүй давуу эрх юм. ОХУ болон АНУ-ын хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрэхийг хүсч байна” гэж бичжээ.

Алексей Навальный өнгөрөгч наймдугаар сард эмийн хордлогод орж, өдгөө эмнэлэгт эмчилгээ хийлгэж буй.

Эх сурвалж: www.newsweek.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button