ЭРҮҮЛ МЭНД

Д.Нарангэрэл: Тусгаарлалтын 21 хоногт гурван удаа шинжилгээ авдаг

Тусгаарлалтад байсан иргэдээс 19,20 дахь хоногт нь коронавирус илэрч байна гэх мэдээллийг ЭМЯ-наас өгсөн. Харин “19 дэх өдөр нь шинжилгээ авбал тэр өдрөө л коронавирус илэрнэ шүү дээ. Яг хэдэн удаа шинжилгээ авдаг юм бэ” гэх албаны тайлбар шаардсан мэдээллүүд өчигдөр олон нийтийн сүлжээнд хөвөрсөн.

Тиймээс тусгаарлалтад байх хугацаанд иргэдээс хэд хоногийн давтамжтай, хэдэн удаа шинжилгээ авдаг талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.

Тэрбээр “ Тусгаарлалтын хугацаанд гурван удаа шинжилгээ авах Эрүүл мэндийн сайдын 269-р тушаал гарсан. Эхлээд PCR шинжилгээгээр хамар залгиурын сорьд авдаг. Дараа нь 10-14 хоногийн хугацаанд цусаар, хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийж байна. Гуравдахь шинжилгээг гарахаас нь өмнө 18 дахь хоногт нь хийдэг. Сүүлийн 10 хоногт зургаан тохиолдол илэрсэн. 18-20 дахь хоног дээрээ илэрсэн. Тиймээс тусгаарлалтын 21 хоногийг чанд хатуу мөрдөх нь зүйтэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-09 12:35

худлаа шаагаарай ирсэнии маргааш нь аваад 19 20 лохь хоногт нь авдаг

Холбоотой мэдээ

Back to top button