ДЭЛХИЙНИЙГЭМ

Мутацид орсон коронавирусийг эмчлэх боломжгүй учир булгыг устгахаас өөр аргагүй

Цар тахлын хоёр дахь давлагаа Европын улсуудад хүчтэй өрнөж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүгээр халдвараас хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлж буй сонин, содон арга хэмжээнүүд шил дараалан мэдээлэгдсээр байна.

Өнгөрсөн зун Испани улс 100 мянган булгыг коронавирус тарааж байна гэх үндэслэлээр нядалсан юм. Үүнтэй ижил шалтгаанаар Дани улс 17 сая гаруй булгаа нядалхаар төлөвлөж буй тухай бид өмнө мэдээлж байв.

Дани улсад өдгөө усны булгаас үүсвэртэй, мутацид орсон коронавирусийн халдвар 214 хүнээс илэрсэн гэгдэж буй. Уг вирус нь амьтнаас хүнд, хүнээс амьтанд түргэн хугацаанд халдварлах бөгөөд хүний дархлааны эсийг усгаж, эсрэг бие үүсэх боломжгүй болгож байгаа аж. Уг вирус нь одоогоор Дани улсаас гадна АНУ, Итали, Нидерланд, Испани, Швед зэрэг дэлхийн зургаан орны улсуудад бүртгэгдсэнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталжээ.

Түүнчлэн булгаас мутацид орж, хүнд тархсан уг ковид-19-ийн халдварт шинээр гарган авж буй вирусийн вакцин нөлөөлөхгүй байгааг тус эх үүсгэвэрийг нь устгахаас өөр аргагүй хэмээн үзжээ.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button