Нийгмийн

Хятад иргэдийг нууцаар хил давуулж байна гэх худал мэдээлэл тараасан иргэдийг мөрдөн шалгаж байна

Иргэн Х.Тэнгэрхүү сошиал хуудаст БНХАУ-ын иргэдийн хууль бусаар нэвтрүүлж байна хэмээн лайв хийж, зураг мэдээлэл оруулсан. Тэрбээр хэлэхдээ “Бүтээн байгуулалтын ажиллах хүч оруулах нэрээр том оврын зургаан автобус дүүрэн Хятад иргэдийг нууцаар хил давуулж байна. Тэдгээр иргэнийг мөшгихөд цагдаагийн алба хаагчид зохион байгуулалттайгаар хуйвалдаж, бидний  замыг буруулсан” хэмээн манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

Тухайн үед энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

“Монгол улсын хилээр нэвтэрч буй эд зүйл, бараа таваараас эхлээд бүхий л зүйлсийг цагдаагийн байгууллага шалгадаг. Тухайн үед хамгаалалтад ажиллаж байсан цагдаагийн алба хаагчид журмынхаа дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан. Түүнээс ямар ч хууль бус, зохион байгуулалттай зүйл байхгүй”  хэмээх тайлбарыг өгч байв.

Тэгвэл тухайн үед лайв хийсэн 1989 онд төрсөн эмэгтэй О, 1972 онд төрсөн эрэгтэй Г нарыг худал мэдээлэл тараасан, цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон гэх үндэслэлээр саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг хэлэв.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Mongol
Mongol
2020-11-09 16:34

Ene ulsad huuli gej bn uu bodit bichleg baisaar atal hudal geh undesleleer tur tuuni tsagdaa gutgen medeelel ugch shugel uleesen irgeniig ailgah daramtlah baidlaar hunii erhed haldah ni zurchil hynan shiidverleh bus dargiin daalgavariig huuli busaar bieluulj bui daranguilal unertej bn

Зочин
Зочин
2020-11-09 17:15

хуурамч мэдээлэл цацаж хүн гүтгэж доромжилж байгдаг юмнуудыг байх ёстой газар нь хий

Холбоотой мэдээ

Back to top button