Нийгмийн

Хөрөнгө оруулбал мөнгийг нь өсгөж өгнө хэмээн залилсан этгээдүүдэд ял оноолоо

Баянгол дүүргийн прокурорын газраас сүлжээний залилан үйлдсэн найман хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.

Эдгээр иргэд нь 2017-2018 онд тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулбал долоо хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг нь өсгөж өгнө гэж нийт 72 иргэнийг цахим хэрэгсэл ашиглан хуурч мэхлэн 1.219.015.175 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анх шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд нэр бүхий найман шүүгдэгчийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, уг гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцож 3-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Тиймээс иргэдийг олон шатлалт бүхий маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгддэг дээрх төрлийн сүлжээний бизнест элсэн орохгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button