НийгмийнУЛС ТӨР

О.Баасанхүү: АТГ-ыг татан буулгах саналтай байна

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү шүүмжлэгч сэтгэхүйтэй нэгэн билээ.

Тэрбээр сошиал хаягаараа дамжуулан энэ удаа АТГ-ыг татан буулгах саналтай байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Аль ч улсад байдаг хамгийн их хэрэгтэй байгууллага бол АТГ. Манайд ч гэсэн бусдын жишгээр энэ байгууллага байгаа. Гэхдээ манай улсад байгаа АТГ байгууллага юу ч хийдэггүй, улс төрчдийн гар хөл болсон байгууллага учраас татан буулгах саналтай байна. Хэвлэлээр асар олон авилгалын хэргүүд зарлагддаг. Нэг ширхэг ч хэрэг бүрэн шийдэгдээгүй. Энэ байгууллага 464 орчим хэрэг шийдэх оролдлого хийж байгаагаас 64 хэргийг нь шийдэхээр ажиллаж байгаа. Бусад 404 хэргийг шийдэх талаар огт ажил хийгээгүй. Зөвхөн хэргийн дугаар аваад орхисон. Би хуульч хүн. Миний мэдэж байгаа хуулиар бол 50 саяас дээш төгрөгийн худалдан авалтанд заавал тендэр зарлах хуультай. Гэтэл Эрдэнэт үйлдвэр 3 сарын 26 нд онц дэглэм тогтоосон.

Энэ хугацаандаа 91 н гэрээ /одоо энэ тоо бараг өсөө биз/ шууд хийгдсэн. Үнийн дүн 1 их наяд. Төсвийн 10% гэсэн үг. Гэтэл онц дэглэмийн үед тендэрийн хууль үйлчлэхгүй гэсэн нэгч заалт байдаггүй. Өөрөөр хэлбэл онц дэглэмийн үеийн шууд худалдан авалтын бүх гэрээнүүд хууль бус. Бид 7 их наяд орчим улсын төсөв баталдаг. Тэгвэл сүүлийн 4 жилийн хугацаанд төсөвийн дүнтэйгээ тэнцүү хулгай хийгдсэн байна. Хүүхдийн автобус худалдан авахад тагнуул үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямарч хамаагүй. Төмөр зам барих чиглэл тогтооход ҮАЗ хамаатай байж болох ч төсөв зарцуулалтанд ҮАЗ оролцох ёсгүй. Гэвч тэд нууц гэсэн тамгатай цаасаар эрх мэдлээ ашиглаж байна.

Үүний эсрэг АТГ юу ч хийж чадахгүй, юу ч хийж байгаагүй. Сүүлийн үеийн жишээ гэхэд шилэн гэх Цогоогийн гаргасан баримтууд. Хэрэв үнэхээр АТГ гэж байгууллага байдаг бол тэр өдөр нь шууд баривчилгаанууд хийгдсэн байх ёстой. Гэвч тийм зүйл болоогүй. Харин эсрэг талынхан 1000 вагон гэсэн бөөн баримт Цогоогийн эсрэг дэлгэсэн. Ядаж тэгвэл Цогоог нь барих ёстой байсан. Гэвч тэгсэнгүй. Өчнөөн засаг дарга нарын хулгай бүр баримт нотолгоотой өмнө гарсан. Одоо ч иймэрхүү мэдээлэл гарсаар байгаа. Гэтэл тэд юун шоронд сууж, баривчлагдах УИХГ болоод шудрага байх тухай номлолыг эргээд АТГ д хэлээд сууж байгаа. Ийм л байна. АТГ гэж угаасаа байгаагүй байгууллагыг байгаа мэт төсөөлөх нь утгагүй юм. Авилгал сүүлдээ эмэгнэлт хошин шог болоод дуусаж байгаа нь харамсалтай юм даа” хэмээжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button