Нийгмийн

ОХУ манай улсад иж бүрэн тоноглогдсон явуулын лаборатори өгчээ

Манай улсад ОХУ-ын ЗГ чиргүүлтэй КАМАЗ автомашинд суурилсан бүрэн тоноглогдсон явуулын авто лаборатори өгчээ. Тодруулбал, тус улсын ЗГ-ын буцалтгүй тусламжаар манай улсад өгч байгаа аж.

Уг явуулын авто лаборатори нь 932,000,000 сая төгрөгийн үнэ бүхий 23 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нян судлал, ийлдэс судлал, молекул биологи, биологийн шинжилгээ оношилгоог хээрийн нөхцөлд хийх хүчин чадалтай гэнэ.

Эл авто лаборатори нь лабораторийн оношилгоог газар дээр нь гүйцэтгэх, шуурхай хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button