Нийгмийн

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, түүний эхнэрт холбогдох шүүх хурал хойшиллоо

Бадарчийн Эрдэнэбат буюу “ Эрэл”-ийг үүсгэн байгуулагч болон түшний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох залилан, мөнгө угаасан хэргийн давж заалдах шатны хурал хойшиллоо. Тодруулбал нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар шүүх хурал 2020.11.24-ний өдөр хүртэл хойшиллоо.

Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button