Нийгмийн

Жолоочийн ойрын хавьтлын 16 хүнийг ТУСГААРЛАЖЭЭ

УОК-оос 21 хоног тусгаарлагдаж, гэртээ гадуур гарсан жолоочийн гэр бүлээс корноавирүс илэрсэнтэй холбогдуулан хөл хорио тогтоох арга хэмжээг авч буйгаа мэдэгдсэн. Уг жолооч нь гэртээ очоод дөрөв дэх хоног дээрээ ковид-19 өөрөөс нь болон гэр бүлээс нь илэрчээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 

Алтанбулагийн боомтоор орж ирсэн тир машины жолооч тусгаарлалтаас гарснаас дөрөв хоногийн дараа шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан. Түүнийг эхнэрийнх нь хамт ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн хавьтал болсон хүмүүсээс шинжилгээ авах ажил эхэлсэн. ЭМ-ийн салбар бэлэн байдлаа хангасан. Хамгаалах хэрэгслийн хангалт сайн хийгддсэн. Иргэд хамгаалалтын хэрэгслээ хэрэглэх, маскаа тогтмол зүүх шаардлагатай байна. Иргэд халуурах ханиалгах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 119 дугаарт хандаж, хаана үзүүлж үйлчилгээ авахаа тодорхой болгоорой.

Цагдаагийн Дэд дарга Амгалан: 

Үүссэн нөхцөл байдалтай холботойгоор нийслэлээс гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хааж байна. Энэ хугацаанд УБ-аас хүнс, шатахуун тээвэрлэх, оршуулгын үйл ажиллагааг тодорхой хяналттай гаргана. Вирус илэрсэн иргэдтэй нэгдүгээр хавьтал болсон эхний 16 хүнийг олж тогтоож, шинжилгээ авч эхэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2020-11-11 07:20

Эмнэлгийнхэн маань дажгүй ажиллаж байгаа шүү, хүмүүсээ бие биенээ харааж зүхэхгүй, зангидсан гар шиг санаа нийлж, энэ аюулыг гэтлэн гаръя.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-11-11 07:21

Мэдээж шүү дээ. Иргэд �##�ь эртнээс хилийн боомтоо хаагаач гэж бичээд байхад дотооддоо тархаагүй гэж худлаа мэдээлсээр байгаад �##�даж байна. Өвчний үед үнэн мэдээлэл өгөх хэрэгтэй шүү дээ. Ямар төсвийн мөнгө идсэнээ нууж байгаа биш. Эрүүл байв�##� бусад нь бүтнэ. Хорио цээрээ чангаруулах хэрэгтэй шүү. Баар, караокег хамгийн түрүүнд хаа. Ямар ч цагын хязгаарл�##�т хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button