Нийгмийн

Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар АЛДЛАА

06:30 минут

ШУУРХАЙ: ТУСГААРЛАЛТААС ГАРСАН ИРГЭНИЙ ГЭР БҮЛЭЭС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

Улсын онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоног хаах шийдвэрийг гаргав. Учир нь, олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэртээ гарсан бөгөөд өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн нь батлагдсан байна. Тиймээс хариу арга хэмжээ авах төвөлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ.

07:40 МИНУТ

МАРШРУТ: КОРОНАВИРУС ИЛЭРСЭН ГЭР БҮЛ "УЛААНБААТАР ПАЛАС-Т ТОГЛОЛТ ҮЗЖЭЭ

Энэ бол Монгол Улс дотооддоо коронавирусын тохиолдол илэрсэн дөрөв дэх тохиолдол. Өмнөх хоёр тохиолдол нь ХӨСҮТ-ийн эмч, сувилагч байсан. Харин энэ удаагийн хоёр тохиолдол жирийн иргэд, Монгол Улс халдварыг дотооддоо алдсан гэсэн үг.

Тухайн жолооч коронавирус тусахаа мэдэхээсээ өмнө арваннэгдүгээр сарын 6-нд “UB pаlace”-т “Хархан нүдэн” тоглолт үзжээ. Улмаар түүнээс өчигдөр шинжилгээ авахад халдвар илэрсэн байна.

07:55 МИНУТ

ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ХААЛАА

Иймд арваннэгдүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл бүх шатны сургалтын төвийн үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, хот хоорондын хөдөлгөөнийг түр зогсоолоо.

Иргэд та бүхэн гараа сайн угааж, маскаа сайн зүүж, онц шаардлагүй бол гэрээсээ гарахгүй, шим тэжээлтэй хоол сайн идэж, дархлаагаа дэмжээрэй.

06:32 минут

ШУУРХАЙ: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГУРАВ ХОНОГ ХААЛАА

Улсын онцгой комисс өнгөрсөн шөнө яаралтай хуралдсан байна. Хурлаас  нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргажээ.

Учир нь, олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэртээ гарсан бөгөөд өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн нь батлагдсан байна. Тиймээс хариу арга хэмжээ авах төвөлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ.

Улсын онцгой комиссын шийдвэрт, Коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрийн 02.00 цагаас арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл, Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг мөн 3 хоног түр зогсоохоор болжээ.

07:08 минут

ЖОЛООЧИЙН ОЙРЫН ХАВЬТЛЫН 16 ХҮНИЙГ ТУСГААРЛАЖЭЭ

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлээс гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаасан. Энэ хугацаанд Улаанбаатараас хүнс, шатахуун тээвэрлэх, оршуулгын үйл ажиллагааг тодорхой хяналттай гаргана. Вирус илэрсэн иргэдтэй нэгдүгээр хавьтал болсон эхний 16 хүнийг олж тогтоож, шинжилгээ авч эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button