Нийгмийн

Хүнсний нөөц хангалттай учир иргэдийг зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхаарууллаа

УОК-оос шуурхай хурлыг зарлаж, нийслэл даяар хотоос орох гарах хөдөлгөөн болон бүх шатны боловсролын байгууллага, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг гурав хоногийн турш зогсоосон. Учир нь тусгаарлалтаас гарсан жолооч болон гэр бүлийн хүнээс нь коронавирус илэрсэн тухай бид мэдээлсэн.

Уг хугацаанд халдвар илэрсэн жолооч болон гэр бүлийн хүнтэй ойрын хавьтлуудыг тандаж, судлах аж. Түүнчлэн УОК-оос мэдээлэхдээ иргэдийг хүнсний бүтээгдэхүүнийг ихээр нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулсан байна. Энэ тухай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан

"Хүнсний нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Иргэд франц иргэнээс халдвар илрэхэд хүнсний зохиомол хомсдол дараалал үүсгээд байсан. Энэ удаа зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулъя. Дэлгүүрүүд тогтсон хуваарийн дагуу ажиллана” гэжээ.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button