Нийгмийн

“Хархан нүдэн” тоглолт үзсэн Увс аймгийн Тэс сумын иргэд нутаг буцсан байж болзошгүй

Коронавирусийн халдвар илэрсэн 29 настай Д энэ сарын 08-нд "Улаанбаатар палас”-т тоглосон “Хархан нүдэн” тоглолт үзсэн талаар бид мэдээлсэн.

Тус тоглолтыг Увс аймгийн Тэс сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан бөгөөд тус сумын гаралтай хүмүүс ихэвчлэн үзсэн гэх мэдээлэл байна. Халдвар илэрсэн 29 настай Д нь эхнэрийн хамт тус сумын харъяат юм байна. Тухайн тоглолтыг үзсэн иргэд Увс аймаг руу олноороо зорчсон байх магадлал ч байна.

"Улаанбаатар палас” 3500 орчим үзэгчийн суудалтай бөгөөд тус тоглолтыг зритель дүүрэн хүн үзсэн байна. Уран бүтээлчидтэйгээ нийлвэл 4000 орчим хүн зөвхөн тоглолт үзэхэд халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button