НИЙГЭМ

Халдвар тээгч Д нь ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ хоёр хүүхэдтэйгээ уулзжээ

Өнөөдөр /2020.11.11/ УОК-оос ачаа тээврийн жолооч 29 настай Д-гээс коронавирус илэрснийг шуурхай мэдээлэв. Тэрбээр журмын дагуу Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлагдсан бөгөөд тусгаарлалтаас гарснаас хойш дөрөв дэх хоног дээр нь шинжилгээний хариу баталгаажжээ.

Тэр дөрөв хоногийн өмнө гэртээ ирж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан. Иймд эхнэрээс нь мөн коронавирусийн халдвар илэрсэн юм. Харин тэдэнтэй ойрын хавьтал болсон 16 хүнийг яг одоо ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилж байна.

Халдвар тээгч Д нь хоёр хүүхэдтэй. Тэд нь 2016, 2019 онуудад төрсөн цэцэрлэгийн насны охин, хүү хоёр юм байна. Иймд харьяа дүүргийнхээ цэцэрлэгт хамрагддаг байсан байх магадлалтай. Энэ гэр бүл Бэлх, Тоосгоны үйлдвэр орчимд амьдардаг гэсэн мэдээлэл бий. Цэцэрлэгийн орчинд хүүхдүүдэд амны хаалт зүүх журам гараагүй.

Хүүхдүүд ойрын хавьталд тооцогдон тусгаарлагдсан 16 хүнд багтжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button