ДЭЛХИЙ

Цар тахал дэлхийн III дайн дэгдэх магадлалыг ихэсгэж байна гэв

Английн Батлан Хамгаалахын сайд, генерал Ник Картер Дэлхийн 1-р дайн дууссаны ойн баярын өдрөөр “Sky News”-д ярилцлага өгчээ. Уг ойн баярыг дайны үеэр амь насаа алдсан цэргүүдийн дурсгалд зориулж тэмдэглэдэг юм.

Тус ярилцлагад “Робот цэргүүд” тэргүүтэй олон сонин сэдэв яригджээ. Харин генералын хэлсэн нэг зүйл олны анхаарлыг татаад буй. Тэрбээр дэлхий даяар тархаад буй цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөө дэлхийн 3-р болох магадлалыг ихэсгэж байна хэмээжээ.

Картер өмнөх дэлхийн дайнууд дээр “Түүх дахин давтагдах албагүй гэдгийг бид санах хэрэгтэй. Гэхдээ өнгөрсөн рүү харвал зүй тогтол ажиглагдана. Хоёр дэлхийн дайны өмнө нөхцөл байдал хүндэрч эхлэхэд улс орнууд буруу таамаглал хийж эхэлсэн. Үүний үр дүнд бидний дахин бүү болоосой гэж боддог аймшигт  цар хүрээтэй дайн эхэлсэн” гэжээ.

“Sky News”-ын сурвалжлагч Дебора Хейнс, Картерээс “Тэгэхээр та дахин нэг дэлхийн дайн үүсэх жинхэнэ эрсдэл үүслээ гэж бодож байгаа хэрэг үү” гэж асуужээ.

Үүнд Картер “Би эрсдэлтэй гэж хэлнэ. Бид түүхийн хуудсыг дэлгэн харж өнгөрснөөс суралцах хэрэгтэй” гэж хариулсан байна.

Мөн тэрбээр Английн зэвсэгт хүчний тухай ярьж байхдаа 2030 он гэхэд цэргийн хүчин нь 30 мянган робот, 90 мянган цэргээс бүрдэх болов уу хэмээжээ.

Английн цэргийн хүчин 82 мянган бэлтгэгдсэн цэрэгтэй болох зорилго тавьсан ч одоогийн байдлаар 73,870 цэрэгтэй буй аж. Уг дутагдлыг технологийн дэвшил ашиглан нөхөхөөр судалгаа хийж байгаа юм.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button