Нийгмийн

УОК: Үнэ хөөрөгдөх асуудлаар худалдааны төвүүдэд хяналт тавьж байна

УОК, ЭМЯ-наас хамтарсан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улс өнгөрсөн арван сарын хугацаанд дотооддоо халдвар алдахгүй маш сайн ажилласан. Энэ хугацаанд салбар бүр бэлэн байдлаа хангаж ажиллаж байсан. Одоо урьдчилан сэргийлэх үе шатны ажил дуусч байна. Халдвартай иргэн дотоодоос гарсан учраас энэ өвчинтэй нүүр тулах цаг болж байна. Тиймээс бүх байгууллагууд ажлын уялдаа холбоогоо хангаж, ард иргэдээ аюулт өвчнөөс сэргийлж ажиллахыг сануулж байна.

Ард иргэд бодит, үнэн мэдээлэл авч хамтдаа байж аюулт өвчний ард гарна гэж хэлмээр байна.

Хүнсний хангамжийн асуудалд  гачигдах зүйл байхгүй. Хэвийн, бэлэн байгаа. Тиймээс ард иргэд энэ өдрүүдэд хүнс нөөцөлж, зохиомол хомдол үүсгэх шаардлага байхгүй. Өмнө нь ийм тохиолдол хоёр ч удаа гарч Улаанбаатар хотод тав хоногийн хязгаалалт хийж байсан.

Үзвэр үйлчилгээ, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарласан. Өнөөдрөөс онлайнд шилжиж ажиллана.

Холбогдох төрийн байгууллагууд худалдааны төвүүдэд үнэ ханш хөөрөгдөх асуудалд хяналт тавьж байна. Тиймээс ард иргэд тайван хандаасай” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button