Нийгмийн

Д.Сумъяабазар: Нийтийн тээвэр 06.00-09.00, 17.00-21.00 цагийн хооронд үйлчилнэ

УОК-ын мэдээллийн үеэр Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Иргэд маскаа зүүгээд, гараа угаагаад маш тайван байх хэрэгтэй. Иргэд хэт их тайвширсан байсан учраас маскаа зүүж, гараа угааж аяныг дахин эхлүүлэх шийдвэр гаргаж байсан. Хүнсний зохиомол үнэ ханш үүсгэж, сандарч тэвдэх хэрэггүй. Хүнсний бүх төрлийн нөөц хангалттай байгаа учраас иргэд ухамсартай хандах хэрэгтэй байна. Яарч, сандарч, тэвдсэнээр асуудал шийдэгдэхгүй. Нийслэлийн Онцгой комисс болон бусад холбогдох байгууллага бүгд бэлэн байдлын зэрэг шилжиж, ажлаа хийж эхэлсэн. Иргэн хүний хариуцлагатай байдал, үүргээ ухамсарлах нь их чухал. Нийслэлийн онцгой комисс шөнө хуралдаж, Засаг даргын захирамж гарсан. Захирамжид, олон нийтийг хамарсан, үйлчилгээний газруудыг гурав хоногийн хугацаанд хаах шийдвэр гарсан. Согтууруулах ундаа худалдаж байгаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд хэвийн явах нь 07.00.22.00 цаг хүртэл ажиллаж, тодорхой цагаар ажиллахгүй, иргэдэд үйлчлэхгүй байна. Нийтийн тээвэр 06.00-09.00, 17.00-21.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэхээр захирамжид тусгасан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button