Нийгмийн

Дуучин Д.Дэмбэрэлнямбуу халдвартай жолоочтой зураг татуулсан тул тусгаарлагджээ

Коронавирусийн халдвар илэрсэн 29 настай Д энэ сарын 08-нд “Улаанбаатар палас”-т тоглосон “Хархан нүдэн” тоглолт үзсэн талаар бид мэдээлсэн.

Одоогийн байдлаар ойрын хавьтал болох 16 хүнийг тусгаарласан байна. Тодруулбал, эхнэр, хоёр хүүхэд, тоглолт хамт үзсэн оюутан, түүний аав ээж, жолооч, тус тоглолтыг зохион байгуулсан дуучин нарыг тусгаарласан байна. Учир нь тоглолтын дараа халдвартай жолооч болон түүний эхнэр дуучин Д.Дэмбэрэлнямбуутай хамт зураг татуулсан аж.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button