Нийгмийн

ТАНИЛЦ: Өнөөдрөөс үйл ажиллагааг нь зогсоож буй үйлчилгээний байгууллагууд

Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргасан байна.

Уг захирамжид:

  1. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан
  2. аялал зугаалга
  3. сургалт
  4. бүх төрлийн баар
  5. тоглоомын газар
  6. сүм хийд, мөргөлийн газрууд
  7. урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
  8. спортын арга хэмжээ /цанын бааз, спорт заал, билльяард, саун, бассейн, фитнес, бүжиг, иогийн клуб г.м/
  9. амралт, жуулчны бааз
  10. дэн буудлууд
  11. ерөнхий боловсролын сургууль
  12. их дээд сургууль
  13. мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  14. бүх шатны сургалтын байгууллага
  15. өдөр өнжүүлэх  төв
  16. цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохыг үүрэг болгосон байна.

Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, үйлчилгээний газар /ресторан, кафе, хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах худалдаа/ болон нийтийн үйлчилгээтэй цайны газар, сүлжээ хоолны газар, сүлжээ хүнсний дэлгүүр, хүргэлтийн хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байхыг дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button