НИЙГЭМ

ХӨСҮТ-ийн таван давхраас 36 настай эрэгтэй унаж, нас баржээ

Өнөөдөр /2020.11.11/ өглөөний 07.30 цаг орчимд ХӨСҮТ-ээс хүн үсэрч, нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус байгууллагын таван давхраас 36 настай эрэгтэй унаж амь насаа алдсан байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амь хохирогчийн аав нь ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. Тэрбээр аавыгаа оройн цагаар сахидаг байсан байна.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж буйг цагдаагийн байгууллага мэдээллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button