НИЙГЭМСПОРТЭРҮҮЛ МЭНД

МУГТ О.Насанбурмаа өмсгөлөө дуудлага худалдаанд оруулсан мөнгөөрөө хандив өргөлөө

МУГТ О.Насанбурмаа өөрийн өмсгөлөө дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөө цагдаагийн байгууллагад хандивлалаа.

Тэрбээр “Миний бие эх оронд минь коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор нийгмийн хариуцлагаа ухамарлаж, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын хамт олон болон “Мянганы санаалга хөгжлийн төлөө” ТББ-ын хамт олонд хандив өргөж байна. 2011,2013 онд Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байхдаа, мөн Ази тивийн аваргад түрүүлж байхдаа өмсөж байсан өмсгөлөө дуудлага худалдаанд оруулсан. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат н.Батцэнгэл ах маань гурван сая төгрөгөөр авсан. Ингээд ажлын хамт олон болон нийт хамт олондоо хандив болгон өгч байгаадаа баяртай байна” гэв.  

Улмаар дуудлага худалдаагаар олсон мөнгөөрөө Тээврийн цагдаагийн албаны Төмөр замь дахь цагдаагийн газрын хамт олонд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, маск, бээлий, ариутгалын бодис, ам зайлагч хандивлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button