НИЙГЭМ

“Дуудлагын бариачаас Улаанбаатарын халдварын 23.1 хувь нь эхтэй”

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран 11.00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр манай улсад дахин 13 халдвар тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар бүртгэгдээд буй халдварын голомттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Тэрбээр “Улаанбаатарт есөн байршил бүхий гэр бүлийн голомтоос 52 хүн халдвар авсан. Энэ халдварын 23.1 хувь нь дуудлагын бариачтай холбоотой асуудлаар тарсан. Караоке орсон хэлбэрээр мөн 20-иод хувь, тоглолт үзсэн хэлбэрээр 2 хувь, төрсөн өдөр тэмдэглэсэн хэлбэрээр 3-6 хувийн халдвар тарсан.

Төмөр замын голомтод мөн гурван байршилд 11 хүн халдвар аваад буй” гэв.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос нийт 63 тохиолдол бүртгээд буй юм. Харин улсын хэмжээнд хүн амын дундаас бүртгэсэн халдварын тоо 275 байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button