НИЙГЭМ

“Орон нутаг руу буцах иргэд 119.mn сайтад бүртгүүлж, заавал PCR шинжилгээ өгнө”

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилууллаа. Мэдээллийн үеэр иргэдийн орон нутаг руу явах асуудлын тухай мэдээллийг өглөө.

"Нийслэлд 20 цэгт шинжилгээ өгөх цэгүүдийг байгуулсан. Иргэн шинжилгээ өгөхдөө 199.мн сайт руу нэвтэрч, бүртгүүлэхэд иргэдийн шинжилгээ өгөх цэгийг зааж өгнө. Улмаар сайтаараа дамжуулан шинжилгээ өгөх цаг, өдрөө сонгож болно. Авсан цагтаа шинжилгээ өгөх байранд очоод шинжилгээгээ өгнө. Хариу 6-8 цагийн дараа гарах юм. Мөн л сайтаараа дамжуулан мэдээллээ оруулснаар шинжилгээний хариу гарна. Замд гарахаас хоёр хоногийн өмнө шинжилгээний хариуг авсан байх боломжтой.

Олон хоногийн өмнөх шинжилгээг тооцохгүй. Шинжилгээ өгснөөс 72 цагийн дараа орон нутагт очсон байх ёстой. Тус шинжилгээний хариуг замд саатуулах ажилчдад үзүүлээд нэвтэрнэ. Орон нутагт очсон иргэд 14 хүртэлх хоног гэртээ өөрийгөө тусгаарлаж, дахин шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна. Ингээд замд явахдаа халдвар хамгааллын дэглэм баримталж, амны хаалт, бээлийгээ авах ёстойг зөвлөж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button