
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Магнай трэйд” компанийг зохиомол хомсдол үүсгэсэн гэсэн үндэслэлээр 20 сая төгрөгөөр торгожээ.
Тус газраас хөл хорио тогтоосон өдөр (2020.11.11)-өөс хойш өнөөдрийг хүртэл зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд нийт 137 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд иргэдээс үнийн хөөрөгдөлтэй холбоотой гомдол, мэдээлэл тасрахгүй байгааг холбогдох албаны хүмүүс мэдээлж байна.