НИЙГЭМ

Нийслэлээс Хөвсгөлд шинжилгээ өгөөгүй иргэн очсоныг илрүүлжээ

Орон нутгийн харьяалалтай иргэдийг Нийслэлээс гаргах арав хоног өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өчигдөр Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас хийсэн мэдээлэл дунд анхаарал татах зүйлс яригджээ.

Тухайлбал, албаныхан Нийслэлээс ирж буй иргэдийн шинжилгээний бичгийг холбогдох тусгай багажаар уншуулан шалгаж буй аж. Гэтэл үүгээр шинжилгээ өгөөгүй иргэд багтаж ирснийг илрүүлж, түргэвчилсэн тест хийсэн талаар Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийн баяр мэдээлжээ.

Өчигдөр тус аймагт Улаанбаатар хотоос 12, Дарханаас найм, нийт 20 автобус, 200 орчим жижиг тэрэгтэй нийт 1600 орчим иргэн ирсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button